Аялал зугаалга, амралтын улирал эхэлж байгаа энэ цаг үед Сэлэнгэ аймгийг зорин ирэх жуулчид улам бүр олширч байна. Тэр дундаа аймгийн төв Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумдын нутаг дэвсгэрт орших Ээж мод, Сайхны хөтөл, Хоёр элс, Ханын хөндий, Буур хээрийн тал, Гүн нуур, Хярааны гол зэрэг газар нутгуудаар хол ойрын амрагчид байнгын явж хөл хөдөлгөөн ид өрнөж байгаа.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сүхбаатар сумаас хэдхэн км-ийн зайд байрлах Хоёр элсний орчин байдлыг үзээд эхний ээлжинд очсон хүмүүс суугаад хоол цайгаа идчих нар, салхинаас хамгаалсан сүүдрэвчүүдийг барьж, 00-той болгох асуудлыг Алтанбулаг сум, Аймгийн БОАЖГ болон холбогдох албаныханд даалгалаа.
Цаашлаад тухайн орчинг улам бүр тохижуулан наад зах нь элсний волейбол тоглочих боломжийг бүрдүүлж, байнгын хог хаягдалгүй цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )