ОРХОН: 350 га талбайд хортон шавжийн устгал хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Ойн хортон шавжтай тэмцэх тухай Орхон аймгийн Засаг даргын 2022 оны А/421-р захирамж гарсан. Үүний дагуу шинэсний шилмүүст хуйлагч (Zeiraphera diniana Gn) ойн хортон шавжийн хүрэнцэртэй тэмцэх түргэвчилсэн арга хэмжээ авах ажлыг үүргийн утаат шүршигч багажаар Баян-Өндөр сумын Баян-Өндөр уулын Хүрэн булгийн ам, Цагаан чулуутын ам, Согоот уулын баруун талын ойн сан, Жаргалант сумын Хөндлөн зэрэг газруудад 350 га талбайд Сум дундын ойн анги гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top