Little Big хамтлаг дайныг эсэргүүцээд ОХУ-ыг орхин одов

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Санкт-Петербург хотын панк-поп хамтлаг Little Big энэ сарын 24-нд “Generation Cancellation” клипээрээ ОХУ-ын Украинд хийж байгаа дайныг эрс шүүмжлээд, эх орноо орхин одлоо. Тус хамтлаг АНУ-ын Лос-Анжелес хотод байрлах болжээ.

Энэ хамтлаг 2020 онд ОХУ-ыг төлөөлөн, Евровидение-2020 уралдаанд оролцож байсан.

Гоцлол дуучин Илья Прусикин “Бид эх орондоо хайртай ч Украинд хийж байгаа тусгай ажиллагааг эсэргүүцдэг. Ямар ч дайн байсан муу зүйл. Бид ОХУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, бүх юмаа хаяад явахаар шийдлээ” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.90.112) 2025 оны 03 сарын 13

Зөв байна залуус

3  |  0
Зангараа(202.179.25.45) 2025 оны 03 сарын 13

Хотят ли Русские войны?

1  |  0
hen meddegui toodog(192.82.88.33) 2025 оны 03 сарын 13

ene bol hen sh medehgui neg garuudiin hamtlag nertei hvmvvs sh dee. hen ed nariig tooj vzeh be dee amerikt bol. orosdoo hvn tooj vzdegui sh dee..

2  |  3
овид(66.181.191.143) 2025 оны 03 сарын 13

Оросын урдаа барьдаг хамгийн их алдартай хамтлаг байлаа

4  |  5
zzochin(66.181.178.75) 2025 оны 03 сарын 13

sawaaguy nokhod bayna

2  |  1
Close menu