С.Хишигжаргал: Сэтгэл зүйн асуудлаа давахын тулд спортоор хичээллэх хэрэгтэй

2022 оны 06 сарын 30

“Universe best songs 2011” шоуны шилдэг оролцогч, "Анухай" фитнесс шоуны оролцогч, дуучин С.Хишигжаргалтай ярилцлаа.


-Сүүлийн үед таны дэлгэц, уран бүтээлд гарах нь багассан санагдсан. "Анухай" фитнесс шоунд оролцсоноор таныг эргэн ирэлт хийж байгаа гэж ойлгож болох үү?

-Урлагаас хөндийрөөд хоёр, гурван жил боллоо. Яг уран бүтээлдээ эргэж орох гэж байхдаа энэ шоундаа оролцсон нь надад маш том урам зориг өглөө. Фитнесс шоунд оролцож, өөрийгөө шинээр нээхийг зорьсон. Өмнө нь байсан Хишгээгээс илүү гоё биетэй болохыг хүсэж, нэвтрүүлэгтээ орж ирсэн. Хүссэн зүйлээ авсан гэж бодож байгаа. Миний алдсан зүйлийг эргүүлж өгсөн гэж бодож байна. Нэвтрүүлгийн хамт олон, мөн багшдаа баярлалаа.

-Та шоунаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Мэдээж ялахыг хүсэж байгаа. Өөрийгөө хангалттай сайн байсан гэж бодож байна. Би багшийнхаа өгсөн хоолны дэглэм, дасгалыг 100 хувь хийж чадсан. Манай шоу нэвтрүүлэг зөвхөн тураах биш тамирчин хүний тэсвэр хатуужлыг зах зухаас нь мэдрүүлсэн, маш өндөр ач холбогдолтой болж байгаа. Хүн 45 хоногт яаж өөрчлөгдөж болохыг харуулна. Тиймээс би өгсөн үүрэг даалгаврыг 100 хувь гүйцэтгэсэн болохоор надад одоо үзэгчдийн санал чухал байгаа. Хүлээлт их байгаагийн хэрээр үзэгчид надад саналаа өгөх байх гэсэн итгэл тавин, хичээж байгаа. 

-Шоунд орохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?

-Би их үнэнч зан чанартай хүн. Эхэндээ түрүүлье гэж бодоогүй. Харин багшдаа, хамт олондоо, өөртөө үнэнч байя л гэж бодсон. Өгсөн даалгавар, хоолны дэглэмийг нэг ч удаа тасалж, зөрчөөгүй. Үнэнч зан чанар маань надад тусалсан гэж боддог. Багш маань дасгалаа нэг өдөр хийгээд, нэг өдөр амарч болно гэж хэлсэн ч би өдөр бүр хийж байгаа. Бусад маань ч бас над шиг байх болов уу гэсэн ч заримдаа тийм байгаагүй. Харин оролцогч Н.Өнөрцэцэг дасгалаа их сайн хийж байгаа. 

-Шоунд ороход хүндрэлтэй зүйл юу байсан бэ?

-Хүндрэлтэй зүйл нэлээдгүй байсан. Нэвтрүүлгээ эргээд үзэхэд би камертай бага харьцсан, яриа бага өгсөн байна. Яг үнэндээ дасгалдаа их санаа тавьсан учраас камер болон бусад зүйл дээр анхаарал хандуулаагүй байна лээ. Би шалтаг тоочих дургүй. Энэ бүхний дунд надад хэцүү зүйлүүд байсан. Хүүхэд маань уйлаад нойргүй хонох, өвдөх, ядрах, шөрмөс татах, бүр сууж ч чадахгүй үе тохиолдож байлаа. Энэ болгонд нөхөр маань их дэм болсон юм. Мөн манай ээж гээд л миний ард бүхэл бүтэн баг ажиллаж байлаа. Манай гэр бүл бүгд хөдөлж байж би үүнд хүрсэн. Гэхдээ би дэглэм барьж байгаа гээд хоолноос хол байгаагүй. Өдөр болгон хүүхдийнхээ өдрийн хоолыг, бас нөхрийнхөө хоолыг хийдэг. Хажуугаар нь уран бүтээлийн ажил, дасгалаа өдөрт хоёр цаг хийж, хүүтэйгээ Цэцэрлэгт хүрээлэнг 2-3 удаа тойрч гүйж байна. Нэг тойроход 4-5 км байдаг. Энэ мэтчилэн өөртөө маш их ачаалал өгч байгаа. Энэ бүхнээ тэр бүр тоочихгүй, урагшаа зүтгээд л явж байна даа.

-Та нэвтрүүлгийн саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?

-Би боломж алдах их дургүй. Тийм ч учраас саналыг шууд хүлээж авсан. Надад дасгал, хөдөлгөөн маш их хэрэгтэйг би мэдэрдэг байсан. Тайзан дээр гарахдаа биеэсээ ичээд байгаа ч юм шиг, олон нийтийн нүдэн дээр гарахаасаа санаа зовоод байгаа юм шиг мэдрэмж төрдөг болчихсон байсан. Мөн киноны олон санал ирсэн ч татгалзаж, өөрийгөө их хаадаг болчихсон байсан. Яг ийм үед шоунд оролцох нь надад боломж байлгүй яахав. Шоуны эхний өдөр гэдсээ гаргасан зураг авахад би зүгээр л шоконд орсон. Тэр надад том хүч өгсөн. Хүн өөрийн үнэнтэй нүүр тулахад ер нь одоо л хийхгүй бол хожимдоно гэж үнэн сэтгэлээсээ боддог юм билээ. 

-Үзэгчид таны уран бүтээлийг хүлээж байгаа байх. Та шинэ бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа юу?

-Шинэ уран бүтээл маань ар араасаа гарсаар байгаа. Дуунуудаа ч мөн хийсэн. Гэхдээ клипний зураг авалт хэсэгтээ хойшилслн байдалтай байгаа. Миний өөртөө сэтгэл хангалуун биш байсан маань ч их нөлөөлсөн. Төрийн соёрхолт Д.Болд “B продакшн 440 герц” студийн н.Зоригоотой хамтраад дуу гаргасан. Өмнө нь клипжүүлээгүй дуунууд ч байгаа. Энэ зун өөрийн олж авсан амжилтад тулгуурлан, клипээ хийж, намраас олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байна.

-Фитнессээр хичээллэхийн давуу талууд юу вэ, таны мэдэрснээр?

-Маш олон төрлийн спортын төрөл байдгаас фитнесс хүнд хүссэн бүгдийг өгч чаддаг спорт юм уу гэж санагдсан. Хүмүүс ярихдаа хамгийн том сэтгэл засалч бол хөдөлгөөн, спорт гэж хэлдэг. Би үүнтэй санал нэг байдаг. Учир нь нийгэм маань ч, хүмүүс ч бүхэлдээ тодорхой хэмжээний сэтгэл зүйн асуудалтай байна. Таргалалт ч мөн нэг талаараа сэтгэл зүйгээс үүдэлтэй. Тийм болохоор сэтгэл зүйн асуудал, нойргүйдэл, жингийн илүүдэл гээд энэ бүхнийг даван туулахад спорт юу юунаас илүү чщтусална. Би өмнө нь таван кг-ын диск өргөж чаддаггүй байсан бол өнөөдөр 10 кг-ыг хангалттай өргөж чадаж байгаа. Үүнийгээ ч дагаад сэтгэл зүй, бие махбод хүчтэй болж ирсэн. Өөртөө итгэлтэй гэх үү.

Хүмүүсийн нэг буруу ойлголт нь фитнесс хоол хэрэглэх үед бүх идэх зүйлсийг хорьдог гэх ойлголт. Гэвч энэ бол эрүүл хооллолт юм. Бид бүгд нэвтрүүлэг эхлэхээс өмнө нарийн шинжилгээ өгч, хоолны дэглэмээ тохируулсан.

Өөрийн биед тохирсон хооллолтыг хэвшүүлээд ирэхээр бодисын солилцоо хурдсаж, эрүүлжиж, гоё сайхан болдог гэдгийг би өөрөө мэдэрсэн.

Зарим хүмүүс хоолны дэглэмээ хуваалцахыг асуудаг нь буруу юм. Учир нь надад тааруулсан хоолны дэглэм хүн болгонд таарна гэсэн үг биш. Нүүрс ус, мах, ногоо бүр хэдэн литр ус уухыг хүртэл хэмжиж, зааж өгсөн учраас надаас хоолны дэглэм авсан хүнд таарахгүй, янз бүр болох тохиолдол бий. Тэгэхээр хоолны дэглэмийг хамаагүй тарааж болохгүй юм билээ. 

-Таны өгсөн ярилцлагуудыг унших гэтэл их ховор байсан. Ярилцлага өгдөггүй шалтгаан байсан уу? 

-Би МУУГЗ Б.Ангирмаа, МУУГЗ Б.Долгион, мөн “The Hu” хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог нарын шавь байсан юм. Урлагийн тайзан дээр ч, амьдрал дээр ч ямар байх ёстойг тэд маань ой тоонд ортол суулгадаг байсан. Урлагийн хүн даруухан байх ёстой, ёс зүйтэй байхыг заасан. Зөвхөн урлаг гэлтгүй хүн ямар ёс зүйтэй байхыг сургасан юм. Ирээдүйд эргээд харахад харамсахааргүй зүйл чамд байвал даруухан л бай, урдах ажлаа л тултал хий гэж хэлдэг байв.

Тийм ч учраас одоог хүртэл зам мөрөө алдахгүй явдаг. Урлагийн хүн алдар нэртэй, олны танил болоод ирэхээрээ буруу зам руу хазайх явдал нэлээдгүй бий. Тийм үед шар хэвлэл чамаас нүдээ салгадаггүй юм шүү гэдгийг анх уран бүтээлээ эхэлж байхаас суулгасан болохоор одоог хүртэл даруухнаараа, энгийн амьдарч ирсэн. Миний гишгэсэн шат өндөр биш ч суурь сайтай байдаг нь багш нарын минь ач гэж боддог. Мөн өдийг хүртэл ёс зүйгүй үйлдэл хийж явсангүй. Цаашдаа ч жанжин шугамаа алдахгүй гэж боддог доо.

Ө.ХИШИГСАЙХАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(103.26.194.10) 2022 оны 07 сарын 01

Za da Ene hun ch tegej ih taalagdaagui ee. Bi bi l geed bdag hun bololtoidog shuu. Jingiin iliideltei hunii hajuud zovlon yarih ch iluuts biz shunaltai har shaar bna shde. Bugd l 100

0  |  0
eee(95.117.34.95) 2022 оны 07 сарын 01

im neg medrel mutai yumnud olni tanil boloh ged yadchih yumaa nuhrinhu holig gene u chi bas iddeg yum bga bizde mala... hun bolgon l amidralda hih yoatoi zuil biir uureg gej bna busdin umnus amidrach bga yum shig bahan homdol shagad bhin

1  |  0
zochin(49.96.242.153) 2022 оны 07 сарын 01

tharai muutai avgai yah bas hamaa bna setguulch ee ⁉️ ajil gui setguulch naraa Mgl uls duureg hogoo zuv hayj yalgaj hayah talaar hund huuhed oilgotol bichej bval deersen ene arglagthan songin shig hud am haana gemeer avgai Mgl chuud bidend hamaa bna uu ⁉️

2  |  0
Anal(98.253.30.34) 2022 оны 07 сарын 01

Anukhai gej ymar sonin nertei show be Anus gej bgaa iym shig l sonsogdoj bna. Neree soli

1  |  2
1(202.131.241.34) 2022 оны 12 сарын 21

umnaas dutaachee

1  |  2
Top