ANUXAI'S FITNESS | Оролцогчид шинэ сорилтуудтай НҮҮР ТУЛНА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 17

 

Биеийн тамир, фитнесийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, нийгэмд нөлөөлөгч "ANUXAI’S FITNESS" үндэсний шоу нэвтрүүлгийн дөрөв дэх улирлын дөрөв дэх дугаар өнөөдөр  (2025.11.17) үзэгчдийн хүртээл болно. 

Энэ удаагийн дугаарт оролцогчид таамаглаагүй шинэ сорилтуудтай нүүр тулах болно. Содон, сонирхолтой, басхүү өрсөлдөөн дүүрэн өнгөрөх энэ удаагийн дугаарт дасгалжуулагч багш Анухай олон олон сюрприз бэлджээ. Харин оролцогчид түүний сорилтыг давж чадах болов уу? 

Бэлтгэлийн үеийн хатуу чанд дэглэмийг давах сэтгэлийн тэнхээ, өөрийгөө ялан дийлэх хүсэл эрмэлзлээр дүүрэн оролцогчид шоуны түүхэн дэх хамгийн өндөр шагналын сан болох "Их хаадын чулуу" компаниас олгох 50 сая төгрөгийн алтан гулдмай, "Таван шар апартмент" төслийн 50 сая төгрөгийн Орон сууцны ваучер, нийт  100 сая төгрөгийн үнэлгээтэй шагналын эзэн болно. 

Дасгалжуулагч Анухай энэхүү шагналыг тийм ч амар өгөхгүй гэдгээ өмнөх дугааруудад анхааруулсан. Түүний анхааруулга оролцогчдын урам зориг, тэвчээр хатуужлыг хэрхэн бадраах бол?  Шоу нэвтрүүлгийн 4 дэх дугаарыг өнөөдөр 20:30 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
....(202.179.27.215) 2025 оны 11 сарын 23

ЭЭНЭ ОТГОНЦЭЦЭГ ЖҮЖИГЧИН ӨӨРИЙГЭЭ ИНГЭЖ ДООШ ХИЙХ ГЭЖ ДЭЭ. ҮНЭХЭЭР ЧАДВАРТАЙ ЖҮЖИГЧИН ШҮҮ ДЭЭ. АНХ ЭУРАХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАРУУЛЖ АВАХДАА СУУРЬ ХҮМҮҮЖИЛ, ЁСЗҮЙ, НИЙГЭМШСЭН БАЙДЛЫ НЬ ХАРЖ БОЛООГҮЙ ЮМ БАЙХ ДАА. жИШЭЭ НЬ ТОМОКО ГЭНЭ ҮҮ ЭМЭГТЭЙ, АЛИМАА ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ЮМ ЯРЬСАН, ЖҮЖИГЛЭЛТ ИХТЭЙ ҮНЭХЭН СОНИН ХҮМҮҮС БАЙХ ЮМ. ЭДНИЙГ ХЭН ХҮЧЭЭР ОРУУЛСАН ЮМ БЭ. ТОМОКО ТА УУЧЛААРАЙ. МОНГОЛД ТА УРИЛГААР БИШ, НӨХӨР ОЛЖ АЖИЛ ТӨРӨЛТЭЙ, АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙГААГАА БҮҮ МАРТ. МОНГОЛЧУУД БИД ЧАМААС АВАХ СУРАХ НЭГЧ ЮМ БАЙХГҮЙ. ТА АДАГЛААД ӨДӨР ТУТАМДАА ҮС ЗҮСЭЭ АЯТАЙХАН ЯНЗАЛЖ СУР.

0  |  0
Top