РО
"Anuxai's Fitness" шоуны 4-р бүлэгт оролцох зургаан оролцогчийг олон нийтэд албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн шоунд Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Дуудлага хүлээн авагч С.Уранзаяа олон нийтийг төлөөлж оролцохоор шалгарчээ.
Дасгалжуулагч Анухайгийн удирдлага дор 45 хоногийн хугацаанд дасгал, сургуулилт хийж, өөрсдийнхөө хамгийн хүчтэй хувилбарыг бүтээх аялал өнөөдрөөс эхэлнэ.
Шоуны 4-р бүлэгт салбар бүрд өөрсдийн нөлөөллийг тогтоосон, зан араншин, ажил мэргэжил, бие бялдраараа эрс ялгарах, үе үеийн төлөөлөл болсон таван бүсгүйг шоу төслийн оролцогчоор сонгожээ.
Олны танил, олон нийтийн анхааралд байдаг тэдгээр таван оролцогч дээр нэмж, 6 дахь оролцогчийг сонгохдоо олон нийтийн дунд Нээлттэй сонгон шалгаруулалтыг 4 үе шаттай зохион байгуулсан байна.
Эрч хүч, авхаалж самбаа, хүсэл тэмүүллээрээ ялгарч, ийнхүү шоуны нэг хэсэг болж буй С.Уранзаяа шүүгчдээс хамгийн өндөр санал авчээ.
Оролцогчид 45 хоногийн турш өөрийн хүч, тэвчээрийг сорьж, шинэ орон зайд хөл тавина!
Нээлтийн дугаар өнөөдөр буюу 11-р сарын 6-ны Пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр танд хүрнэ.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )