Anuxai's fitness | Оролцогч Томоко шоугаа орхисон уу!

2025 оны 11 сарын 13

Биеийн тамир, фитнесийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, нийгэмд нөлөөлөгч "ANUXAI’S FITNESS" үндэсний шоу нэвтрүүлгийн дөрөв дэх улирлын гурав дахь дугаар өнөөдөр (2025.11.13) үзэгчдийн хүртээл болно.

Өнгөрсөн дугаарт төсөөлөл төдий байсан бүхэн бодит болж, хүндхэн сорилтуудтай нүүр тулж, хатуу чанга дасгалжуулагчийнхаа "гарт"   фитнесийн дасгалуудаа гүйцэтгэсэн 6 бүсгүй зорилгоо амжилттайгаар эхлүүлсэн.

"Өөртөө хувьсал хий" уриатай тус шоуны хамгийн эгдүүтэй, хайр хүргэм оролцогчоор нэглэгдээд буй Томоко нэвтрүүлгийг орхин гарч буй дүрс бичлэг цацагджээ.

Түүнийг шоугаа орхин явж байгаа бололтой хэмээн үзэгчдийн дунд багахан "сандрал" үүсээд байна. Багшдаа бэлэг барьж, дарс ууна хэмээн "мөрөөдсөн" Томоко эл үйлдлээсээ болж шоугаа орхисон юм болов уу, өөр шалтгаантай байв уу гэсэн таамаг үзэгчдийн дунд үргэлжилсээр...

Тэгвэл "Anuxai's fitness-4" реалити шоуны 3 дахь дугаар өнөөдөр /2025.11.13/ 20:30 цагаас ТВ8 телевизээр цацагдах бөгөөд шоуны учир зангилаа энд тайлагдах биз ээ.  

 

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top