"Уянгатай наадам"-ын Б.Хишигжаргал "Anuxai’s fitness" шоунд уригджээ

2025 оны 11 сарын 06

"Anuxai’s fitness" шоуны шинэхэн дугаар үзэгчдийн хүртээл болохтой зэрэгцэж шоуны оролцогчдыг зарлав. Өөрчлөлтийн төлөөх "аялалд" дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн харьяат, "Уянгатай наадам" дуугаараа түмэндээ танигдсан зохиолын дуучин Б.Хишигжаргал оролцож байна. 

Аялгуут сайхан дуу, хоолойгоороо ард түмний эчнээ танил бүсгүй өөртэй зорилго тавьж, өөрийгөө өөрчилж 45 хоногийн турш та бидэнтэй хамтдаа байхаар "Анухай финтнесс" шоуны аялалдаа ийнхүү гарч байгаа гэнэ. Дуучин Б.Хишигжаргал хүссэн бие галбираа урлаж, цэнхэр дэлгэцээ тольдон суугаа бүсгүйчүүдэд итгэл найдварын оч бадраах нь дамжиггүй биз ээ. 

Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, нийгэмд нөлөөлөгч "ANUXAI’S FITNESS" үндэсний шоу нэвтрүүлгийн 4-р улирлын дугаар өнөөдөр /2025.11.06/ цацагдана.  "Anuxai’s fitness" шоуны 4-р бүлэгт салбар бүрд өөрсдийн нөлөөллийг тогтоосон, зан араншин, ажил мэргэжил, бие бялдраараа эрс ялгарах, үе үеийн төлөөлөл болсон таван бүсгүйг сонгосон бөгөөд олон нийтийн шалгаруулалтаар нэг бүсгүйг сонгосноор зургаан бүсгүйн өөрчлөлтийн төлөөх "аялал" эхэлж буй юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top