Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа билээ.
Эдгээрийн дунд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг багтсан бөгөөд түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цагдан хорьж, зургаадугаар сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан байдаг.
Тэгвэл Д.Эрдэнэбилэгийг шалгах үндэслэлийн нэг болсон гэгддэг Хөгжлийн банкны зээлдэгч "Кью Эс Си" компанийн зээлсэн мөнгийг өчигдөр бүрэн барагдуулж дуусжээ.
АТГ-аас өмнө нь Хөгжлийн банкны зээлдэгч "Кью Эс Си", "Хөтөл" компани нь авсан зээлээрээ Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк дахь зээлүүдийг төлж, зориулалтын бусаар ашигласан талаар мэдээлж байв.
Тодруулбал, "Кью Эс Си" компани 2014 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авсан ба энэ үед Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. Түүнчлэн 2012 оны аравдугаар сарын 10-нд 61.25 сая ам.долларын зээл авсан "Хөтөл" компанийн ТУЗ нь Д.Эрдэнэбилэгтэй нэгдмэл сонирхолтой болохыг хуулийн байгууллагаас тогтоож байсан юм.
Сануулахад, эдгээр асуудалтай холбоотойгоор Д.Эрдэнэбилэгийг саатуулснаас нэг өдрийн дараа Худалдаа хөгжлийн банкны зүгээс дээрх нэр холбогдсон компаниудын зээлд хамаарах 192.6 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа мэдэгдэж байсан юм.
Өнөөдрийн байдлаар, Хөгжлийн банкны чанаргүй зээл болох 1,3 их наяд төгрөгөөс 500 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөөд байгаа аж.
Сэтгэгдэл ( 7 )
Хөөрхий муу Эрлэнэбилэгийгээ өрөвдчихлөө.
Баримт үзүүл\nнэгэндээ найр тавиад сошэилээр худлаа сэвээд байгаа ч юм билүү Хардах эрх ард түмэнд байгаа.
Ахиад бас байгаа даа, нийтдээ 500 гаран тэрбум төгрөг байсан даа
Unuuduriin hurvuh valiutaar tuluh iostoi.Mongoliin tur hulgaich tonuulchidtai hatuu temtseh heregtei dandaa tedniigee yalnaas yanz bvriin argaar hamgaalan umguulsuur yalgvi bolgoj bna.Vildvervvdiig tsalilan ashgalsan udur bvriin orlogiig odoonii hanshaar tulvvleh iostoi.Shudarga baih bno.MAN ba ANiin ve veiin erunhiilugchid erunhii said.huuli svin said.ih huraliin darga nariig bvgediig ni tsaatsalah heregtei.Umhii tonuulchidiin vvr uurhai bolson turiin ordonoo ardiin medeldee ergvvlen avaya.Bvh niiteeree hatuu temtsei.Alaltsaj baij 2 tiishee boloh bolson avgaltai nartai ni tonilgoio
Дархан төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн хүдрийг зөөгөөд 1их наяад төгрөг олсон луувирчид
Оюунэрдэнийн урьж авчирсан Зөвлөх Дөлгөөн нь Сахалын тэжээвэр, Блүүмбэргийн захирал нь байсан, тэд хуйвалдаад худал төлсөн болж оаогалсан ууу???? Монгол банкнаас авдгаараа буцалтгүй зээл аваад төлсөн гэхүү?????
Ёстой бүтэхгүй ээ нээрээ. Хэдэн хувийн хэвшилрүүгээ л дайрч, давшлаад байх бололтой юм. Яг үнэндээ ийм тогтолцоог буй болгосон төрийн, орон нутгийн албан тушаалтнуудтай хариуцлага ярих ёстой байтал төр нь тэднийгээ хаацайлаад хувьсгалын үеийнх шиг хэдэн бизнесменүүдээ л боорлох юм. Бизнес хүн бол нөхцөл байдалд нь уялдаж л ажилладаг зарчимтай гэдгийг ойлгочих. Яв явсаар түгжрэлийг бууруулах чинь хэдэн иргэдийнхээ машиныг хурааж аваад болчихно гэж чаах вий дээ! ЗГ гэж хэрэг алга, най алга! Ёстой зайл зайл!!!...