Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар хорих ангийн алба хаагч, тус ангийн хүмүүжигчийг мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байрлах 417 дугаар хорих ангийн хашаанд уг осол гарсан бөгөөд хүмүүжигч 31 настай эрэгтэй Б-г ангийн харуул ажилтай Б гэгч нь мотоциклоор мөргөж гэмтээсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тус ангийн алба хаагчийн унаж явсан мотоцикл нь бүртгэлгүй буюу улсын дугаар, номергүй байжээ.
Түүнчлэн хүмүүжигчийг, хувийн таарамжгүй харилцааны үүднээс ийнхүү мөргөж, амь насанд нь халдахыг завдсан учраас хэргийг нууцалсан гэдэг мэдээлэл байна.
Учир нь энэ осол зургаадугаар сарын 28-ны өдөр гарсан ч хорих ангийн зүгээс хүмүүжигчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэх бөгөөд дөнгөж өчигдөр энэ мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хоригдлыг Төрийн албаны эмнэлэгт хэвтүүлэн болов уу? Хоригдол бол 31настай, албан хаагч нь ХУВИЙН ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦААНЫ ҮҮДНЭЭС МӨРГӨСӨН ТУЛ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСЭХ ЁСТОЙ ДОО. Хүмүүжиж байгаа хүүг мөргөдөг нь ямар учиртай юм бэ !!!