Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-ын парк шинэчлэлийг нэмэгдүүлэн авто замын хуурай, нойтон цэвэрлэгээний тусгай зориулалтын гурван техникийг өчигдөр /2022.07.04/ хүлээлгэн өглөө.
Шинэ техник хэрэгслүүд нэмэгдсэнээр тухайн байгууллагын ажилчдын хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, хотын өнгө үзэмж цэвэрлэгээ үйлчилгээний чанар сайжрах давуу тал бий болж байгаа юм. Мөн энэ онд багтаан өөрөө буулгагч тэвштэй авто машин зэрэг 10 техникийг нэмж нийлүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )