Загварын сэтгүүлүүдийн энэ сарын шилдэг хавтаснуудыг танилцуулж байна. Канье Уэстийн экс бүсгүй Vogue-г чимсэн бол Кристина Агилера, Брэд Питт нар ч зүгээр суусангүй.
1.Tatler
Наймдугаар сарын дугаарын нүүрэнд Никола Пельтц Бекхэм заларлаа. Дэвид Бекхэмийн хүүтэй гэрлэсэн төдийгүй тэрбумтны охин гэдгээрээ тэр ийм эрх авсан юм. Жүжигчний мэргэжлээр өөрийгөө сориод авсан Никола удахгүй кино найруулах гэж байгаа.
2.GQ
Энэ сар хамгийн дуулиан тарьсан нь Брэд Питт. Офелиягийн дүрээрээ тэр ядарч байна, кино жүжигчний амьдралаас залхаж байна гэдгээ харуулсан.
3.Vogue (Итали)
Зендай XX зууны эхэн үеийн алдарт бүжигчин Жозефина Бейкерийн дүрд тоглосон.
4.Harper's Bazaar
Вьетнамын Harper's Bazaar 11 жилийн ойгоо тохиолдуулан, хэд хэдэн хавтастай дугаар гаргасан. Нэг дээр нь дуучин Кристина Агилера гарсан билээ.
5.Vogue (Чехословак)
Хоёр улсын нутагт гардаг Vogue Czechoslovakia сэтгүүл дээр Канье Уэстийн экс Жулия Фокс гарчээ.
6.Cosmopolitan
Загварын ертөнцийг шинэ технологитой хослуулах санаа эрт төрсөн. Космогийн түүхэнд анх удаа хавтсыг нь DALL-E 2 хиймэл оюун ухаан бүтээсэн. Ердөө 20 секунд зарцуулсан гэж байгаа.
7.CR Fashion Book
Хятадын CR Fashion Book сэтгүүлч шинэ технологи ашигласан. Тэд Мэрилин Монрог амьдруулаад орчин үеийн брэндээр хувцасласан.
8.Vogue (Нидерланд)
"Евровидения-2013" уралдааны оролцогч, дуучин Анук болзоот залуу Доминик Шеммекесийн хамт. Энэ нүүрийг тэдний сүй тавьсан баярт зориулан гаргажээ. Хайр дурлал ямар ч саадыг даван гардаг гэдэг сэдэвтэй. Анук 47 настай бол найз залуу нь 28-тай. Тэд гэрлэхийн тулд их олон бэрхшээлийг даван туулсан юм.
9.New York Magazine
Сургууль дээр нэг нэгнээ дээрэлхэх явдлыг хөндсөн хавтас. Америкийн зураач, дизайнер KAWS бүтээжээ.
10.Vogue (Грек)
Грекийн тэнгис, тэнгэрийн хөх өнгө гэж редакцаас хавтсаа танилцуулсан. Мөн хөх өнгө тайвшруулдгийг эрдэмтэд нотолжээ.
Сэтгэгдэл ( 0 )