Японы юүтүүбчин, Тик Ток сүлжээнд 430 мянган дагагчтай Юриня цахим ертөнцөд тун идэвхтэй нэгэн. Тэрээр саяхан твиттертээ 57 кг-аас 39,5 кг боллоо гэсэн пост оруулсан. 17.5 кг хаяснаа мэдэгдэж гэрэл зургаа хийсэн юм. Сонирхуулахад Юриня 162 см өндөр.
Юриня “Урьд нь өөртөө итгэлгүй байдаг байсан бол одоо их итгэлтэй боллоо. Хоолны дэглэм барихаасаа өмнө хүмүүст дооглуулаад толинд харах болгондоо л уйлдаг байсан. Харин одоо бол өөр. Хоолны дэглэмээ сайн барьсны ачаар би өөрчлөгдсөн. Одоо өөртөө хамгийн хайртай” гэж бичсэн байлаа.
Гэвч зарим дагагч нь түүнийг хэт туранхай байна гэх зэргээр шүүмжилж эхэлсэн байна.
Ингээд Юриня дахин зураг оруулаад “Намайг өөх соруулсан гэж битгий сэжиглээрэй. Би өөрийн хүч чадал, хичээл зүтгэлээр турсан юм шүү. Хүмүүс янз янзаар л хэлж байх шиг байна. атаархсан хүний л асуудал байх. Миний биеийн өөх тосны хэмжээ 12.5 хувь” гэж хариу барьжээ.
162cm 41kgの体型がこれ。 pic.twitter.com/WeL0NuabTm
— ゆりにゃ (@yurinya1128) May 20, 2022
Сэтгэгдэл ( 5 )
Аньрексия буюу турах эмгэг
Tolgoiniih ni tal ni duh bnuu gvi yu kkk
донтчихож.сэтгэцэд нь юм орсноос зайлахгүй
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ хэт турах гэсэн хүсэл нэг төрлийн сэтгэцийн эмгэг байх шүү... Лав эрүүл мэндэд сайн биш...