Дуучин Рианна өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эмэгтэй тэрбумтнаар тодорчээ.
Тэрбээр АНУ-ын хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтад энэ үзүүлэлтээр Ким Кардашьяныг тэргүүлсэн байна. Дуучин бүсгүй хоёрдугаар сарын 20-нд 34 нас хүрч, телевизийн одыг нэг пунктээр түрүүлсэн байна. Гэсэн хэдий ч Рианнагийн хөрөнгө Кардашьяныхыг гүйцэхгүй. Дуучны хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол реалити шоуны од 1.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Рианна АНУ-ын тэргүүн баян эмэгтэйчүүдийн жагсалтад гурав дахь жилдээ бичигдэж байгаа ба өдгөө 21-т жагсаж байна.
2018 онд өөрийн хүчээр залуу насандаа тэрбумтан болсон эмэгтэйгээр Ким Кардашьяны охин дүү Кайли Женер тодорч байжээ. Тэр үед Женер 21 настай байв. Гэвч түүний хөрөнгийг давуулж үнэлсэн байсан тул жагсаалтаас хасагдсан аж.
Рианна зөвхөн хөгжмийн уран бүтээлээрээ төдийгүй “Fenty Beauty”, “Fenty Skin” болон “Savage X Fenty” гоо сайхны бүтээгдэхүүн болон дотуур хувцасны брэндээр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй болж чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )