Дуучин Рианнагийн хөлийн хурууны бөгж ямар үнэтэй тухай “Steven Stone Jewelers” брэндийн үнэт эдлэлийн шинжээч Максвелл Стоун ярьжээ.
Алдарт дуучин “TikTok” аккаунтдаа хөлийн хуруун дээрх бөгжөө харуулсан гэрэл зураг нийтэлсэн билээ. Түүний бөгж дагагчдынх нь сонирхлыг ихэд татаж, ямар үнэтэй болох талаарх хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хожим нь шинжээч Стоун энэ талаар тайлбар хийхдээ, Рианнагийн хөлийн хурууны бөгж 1380 ам.долларын үнэтэй болохыг онцолсон байна.
Рианна, A$AP Rocky нар 2022 оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. Тэд хүүдээ Риза Этельстон буюу “Wu-Tang Clan” хип хоп хамтлагийн ахлагч RZA нэрээр уран бүтээлээ туурвидаг Роберт Диггзийн нэрийг өгсөн. ”Super Bowl 2023” үеэр Рианна дахин жирэмсэн болсон тухай зарласан юм.
Сэтгэгдэл ( 2 )
мануусийн жилийн цалинг хөлдөө зүүцэн явчиж байх шиг
Rhianna zuuhgui bol hen zuuhevdee