Барбадосын дуучин Рианна нярайлснаасаа хоёр сарын дараа Парист анх удаагаа папарациудын дуранд өртжээ. Энэ үеэрээ тэрбээр цагаан канттай, ганган хар хослолтой байсан бөгөөд түүнийхээ дээр сувдан зүүлт зүүсэн байжээ. Тэрбээр нөхрийнхөө тоглолтыг дэмжихээр Парист саатсан нь энэ аж.
Шар хэвлэлүүд түүнийг төрсөн ч гэсэн стилиэ алдаагүй, ганган байна хэмээн бичиж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )