“Anuxai’s fitness show”-ны ялагчаар ОЛЯ тодорлоо

2022 оны 07 сарын 12

ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор эхлүүлсэн “Anuxai’s fitness show” нэвтрүүлэг 45 хоногийн хугацаанд үргэлжилж, өчигдөр /2022.07.11/ ялагчаа тодрууллаа.

Ялагчийг тодруулахдаа шүүгчдийн үнэлгээ, сошиал санал хураалтын дүнг хамтатган шалгаруулсан юм.

1.

Бие болоод сэтгэл зүйн тулаанд хүч сорьсон зургаан бүсгүйгээс оролцогч Оля буюу Н.Ууганбаяр ялагч болж, 10 сая төгрөгийн эзэн боллоо. 

Тэрээр шоуны оролцогчдоос хамгийн их буюу нэвтрүүлэгт анх оролцож эхлэхдээ 112,7 кг жинтэй байлаа. Өөрийгөө ялж, өөрчлөлт хийж чадсан бүсгүй 45 хоногийн хугацаанд нийт 18.3 кг жин хаяж, бүсэлхийн тойргоосоо 28 см хасаж чаджээ.

Олягийн хувьд өмнө нь хэзээ ч турах оролдлого хийж байгаагүй. Тэр анх удаа жингээ хасах шийдвэр гарган, өөртөө эрүүл мэнд, гоо сайхнаа аврах хөрөнгө оруулалт хийснээр ямар өндөр үр дүнд хүрснийг та бүхэн харж байна.  

2.


Оролцогч Н.Өнөрцэцэг нэвтрүүлгийн хугацаанд 10 кг хасаж, булчингийн массаа нэмж чаджээ. Түүний биеийн онцлогийн хувьд булчингийн масс бага, бие бүхэлдээ өөхлөлттэй, ялангуяа хэвлийн хэсэг таргалалт ихтэй байжээ.

Нэвтрүүлгийн хугацаанд 10 кг хасаж, биеийн галбир засах зорилготой байв. Тэрээр энэ хугацаанд ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй, өөрийн хүчээр жингээ хасан, хүссэн өөрчлөлтөө хийж чаджээ.

3.


Оролцогч Т.Лхагвадуламын хувьд 84,9 кг-аас эхэлж, 45 хоногийн хугацаанд 10.2 кг жин хасжээ.

Тэрээр хичээл зүтгэлтэй байсны үр дүнд өөртөө дээрх өөрчлөлтийг хийж чадсан байна. 
 

4.

Оролцогч С.Хишигжаргалын хувьд нэвтрүүлгийн хугацаанд 56.1 кг-аас долоон кг жин хасжээ.

Тэрээр анх нэвтрүүлэгт орохдоо жин багатай боловч биеийн бүх хэсэг өөхлөлттэй, ялангуяа хэвлийн таргалалт их, булчингийн масс багатай байсан.

Жүжигчин бүсгүй мөн хугацаанд биеийн галбираа урлаж, өөртөө шинэчлэлт хийж чаджээ. Түүний хувьд бусад оролцогчдоос ганцаараа нэг ч өдөр дасгалаа таслаагүй, дэглэмээ баримталсан гэдгээрээ онцлог байв.
 

5.

М.Аззаяагийн хугацаанд 45 хоногийн хугацаанд 8.8 кг хасжээ. Түүний хувьд жингийн илүүдэлтэй, хэвлий хэсгийн таргалалтай, биеийн бүх хэсэг өөхлөлттэй байсан бөгөөд нэвтрүүлгийн хугацаанд маш сайн өөрчлөлт гаргажээ.

Тэрээр өөрийгөө 100 хувь дайчлах боломжгүй, эрүүл мэндийн шалтгаантай байсныг энд онцлох нь зүйтэй.
 

 

6.

Оролцогч М.Намуунцэцэг нэвтрүүлгийн хугацаанд 6.5 кг жин хасаж, өөрийгөө ялж, өөртөө ялагч боллоо.

Тэрээр анх нэвтрүүлэгт оролцохдоо 68 кг байсан бөгөөд гол зорилго нь галбиржих шаардлагатай байсан юм.


 

"Fitness Agency"-ийн үүсгэн байгуулагч, бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга, дасгалжуулагч Н.Анухай өөрийн олон жилийн амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд оролцогч зургаан бүсгүйг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлж, олны нүдэн дээр ийнхүү бодит өөрчлөлтийг хийж чаджээ.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дулаи(59.153.112.188) 2023 оны 12 сарын 30

Гахай шиг турсан ч муухай эмэгтэй

1  |  3
Dr. Adity(102.89.33.64) 2022 оны 07 сарын 16

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Anuhai business tuv(64.119.16.147) 2022 оны 07 сарын 15

Hul budag. Uneheeriin jin hassan bol hana zasvar hereggui,

0  |  0
Ок(66.181.161.58) 2022 оны 07 сарын 25

Ойля турж яадгын.

1  |  2
Haha(64.119.27.29) 2022 оны 07 сарын 17

Биеийн жинг хувьчилж шалгаруулдаггүй юм уу? Бас гоо үзэмж чухал баймаар. Наа авгай чинь нэг туулга шаагаал, 3 чацга туухад л 20кг хасана шд.

8  |  9
Зочин(64.119.27.29) 2022 оны 07 сарын 16

Биеийн жинг хувьчилж шалгаруулдаггүй юм уу? Бас гоо үзэмж чухал баймаар. Наа авгай чинь нэг туулга шаагаал, 3 чацга туухад л 20кг хасана шд.

5  |  12
И(66.181.160.114) 2022 оны 07 сарын 24

матар өнөрөө

4  |  7
Top