Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 3531 бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг энэ оны эхний 6 сарын байдлаар 2760 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нэг талаас өнгөрсөн 2020, 2021 онуудад Ковид-19 цар тахлын нөлөөллөөс гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан зэргээс шалтгаалж байна.
Иймд, Иргэд та бүхэн орон байрныхаа хаалга, цонхыг хааж бүрэн түгжигдсэн эсэхийг шалгах, их хэмжээний бэлэн мөнгийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд өөрсдийн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хамаатан садан, найз нөхөд, хөрш айлдаа захих, хөршийн холбоогоо сайжруулах шаардлагатай байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл ( 0 )