Б.Орхонбаяр арслангийн цолны мялаалга наадмыг товлолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19


Сэлэнгэ аймгийн удирдлагууд "Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмаар одтой сайхан барилдаан үзүүлж “Монгол улсын арслан” хэмээх эрхэм цол хүртсэн Цагааннуур сумын харьяат "Алдар спорт хороо", "Атар трейд" ХХК, "Таван хан" дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд шинэхэн арслан цолтныхоо мялаалга наадмыг наймдугаар сарын 5-ны өдөр хийхээр боллоо.

Монгол улсын арслан Баярсайханы Орхонбаяр нь бэлтгэл сургуулилтаа анх 2015 оноос эхлүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа удирдлаган дор базаан, дөрвөн жилийн өмнө сумынхаа наадамд түрүүлж, сумын заан болж байсан.

Тэрбээр 2018 онд сумын заан цолтойдоо аймгийнхаа наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

2019 онд аймгийн баяр наадамд хоёр дахь удаагаа зодоглохдоо дахин түрүүлж, аймгийн хурц арслан болж өмнөх жилийн амжилтаа батлахдаа үзүүр, түрүүнд Мандал сумын харьяат, Н.Баярбаатарыг өвдөг шороодуулж хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон түүхтэй.
 


Б.Орхонбаяр арслангийн амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргаж байсан гэдэг. Мөн 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдахдаа 21 насандаа улсын начин цол хүртэж Сэлэнгэ түмнээ баярлуулж байлаа.

Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд гаргаж байжээ. Сэлэнгэчүүд, бөхөд хайртай түмэн олон Б.Орхонбаяр арсланг тэр цагаас хойш түүнд их ирээдүй байгаа хэмээн итгэж өнөөдрийг хүрсэн. Түмэн олныхоо итгэл, хайр хүндэтгэлийг ийнхүү хүлээж чадлаа.

Арслан маань 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болж байсан удаатай.

Тэрбээр өнөө жилийн наадамд улсын арслан болохдоо тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм.

Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаяр нь Сэлэнгэ нутгаас мэндэлсэн гурав дахь улсын арслан цолтон болж байна.

Түүнээс өмнө Д.Данзан 1933, Г.Эрхэмбаяр 2011 онд улсын арслан болж байв. Дараа нь Гунаажавын Эрхэмбаяр аварга 2013 онд монгол төрийнхөө наадамд түрүүлж, улсын аварга болж Сэлэнгэ түмнийхээ баярын магнайг тэнийлгэж баярлуулж байсан сайхан түүх бидэнд бий.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.126.89.184) 2022 оны 07 сарын 25

За Орхонбаяр дүүд баяр хүргэж, цаашдын барилдаануудад нь өндөр амжилт хүсье. Монголчууд маань залуу аварга, арслан 2- оороо маш их бахархаж байгаа. Цол дагаж бяр гэж ярьдаг, харин биеэ тоох гэж ярьдаггүйг санаж яваарай. Залуу хүн эрдэж, хөөрөх, томормоор болох алийг тэр гэхэв, гэхдээ ухаанаа л алдаж болохгүй шүү дүү.

6  |  0
Зочин(202.126.88.195) 2022 оны 07 сарын 22

Бичиг үсгийн соёл гэж байна цол урд нь бичдэг юм даа Н.Энхжаргал Эрхэмбаяр Данзан гэж ямар хүмүүс байна

1  |  1
Zochin (46.135.24.67) 2022 оны 07 сарын 20

Buhchuudiig end tendhiin naadam zugaa tsengeld uruu tatan shunaliin tulam bolgoˇj bgaam !!!!! Yum uzeegui novshnuud

0  |  0
Mongol hun(46.135.24.67) 2022 оны 07 сарын 22

Odoo naad zugaa tsengelee bolioch !!! Tegsen murtluu amidral deeshlehgui ba yaduu ba geed hutsatsgaad ajil hiih zavgui naadam nair yasan zavtai humuus ve !!!!

1  |  1
зочин(202.55.188.103) 2022 оны 07 сарын 23

Nernii chin omno bdag neriigel ondort orgoj ywarai dvv min duudah neriig etseg eh ogdog dursgdah neriig chin ard tvmen ogdog ym shv

4  |  0
Д. Билэгт(202.9.40.240) 2022 оны 07 сарын 21

Ээжийн хүү ээждээ ирээ гэж дуудах дуу. Гүйж ирээд хүү нь энгэрт нь наалдаж, элгэнд нь тэврүүлэн мэгшин уйлахад гарах нулимс. Насаараа хөдөлмөрлөж яваа хүүгийн үнэт нулимс. Олоон олон ээжүүдийг ивэлгэсэн сүүн “ЦАЦАЛ” ээж хүү 2 байлаа. Миний л хувьд

10  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 07 сарын 20

daxij tsolny nair naadam xiij naad zaluugaa evdene dee

2  |  1
ард(202.179.26.89) 2022 оны 07 сарын 20

Шударга амьдрах сайхан юмаа..

6  |  0
Хөвсгөл(64.119.16.119) 2022 оны 07 сарын 20

Түнэл сумын 70 жилийн ойг урд нь олон жил засаг дарга хийж байсан нөхөр ах дүүтэйгээ нийлж будилуулж самарч зохион байгуулалтыг нураажээ. Нам хөөсөн улс төр ярьсан новш мөрөнд мсүт ээс хөөвөл таарна

2  |  1
Зочин(192.82.80.79) 2022 оны 07 сарын 23

Зев зев, допингийн хариу ирэхээс емне гялс орлогоо цуглуулаад ав, юу ч болоо билээ, дараа нь бол вандан тас гээд л хэвтчихнэ ш дээ

1  |  11
зочин(202.126.89.112) 2022 оны 07 сарын 22

Бэлтгэлээ байнга хий, даруухан бай, архи битгий уу тэгвэл олон удаа түрүүлэх их ирээдүй бий шүү

15  |  1
БӨХ(192.82.68.70) 2022 оны 07 сарын 22

ШИНЭЭР ЦОЛОНД ХҮРСЭН ХОЁР ЗАЛУУГ ТҮВШИНБАЯР , ОЮУНБОЛД НАРЫН АРААС ОРУУЛЧИХГҮЙ ЮМСАН !!!

7  |  0
Akh(66.181.180.229) 2022 оны 07 сарын 20

Duud amjilt husie.Oddiin ovchinoor buu ovchiloorei.Chi hol yvna shuu.Avarga oirhon bn

4  |  0
Top