Монголын хүүхдийн зуны спортын Vll наадмын буудлагын ганцаарчилсан төрөлд 13 багийн 62 тамирчин хийн гар буу, хийн урт буу, холимог төрлөөр өрсөлдөж байна.
Азийн аварга 1, өсвөр үе болон залуучуудын улсын аварга тэргүүтэй спортын спортын мастер, дэд мастер зэрэгтэй 6 тамирчин оролцож байна.
Хийн урт бууны төрлөөр Орхон аймгийн тамирчин Э.Хонгорзул спортын мастер, Сэлэнгэ аймгийн тамирчин Я.Марал, Баянзүрх дүүргийн тамирчин Г.Чинхүслэн нар спортын дэд мастерын болзол биелүүллээ. Тус тэмцээнийг олон улсын шүүгч ,улсын шүүгчээс бүрдсэн нийт 16 шүүгч шүүн явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )