БАЯНХОНГОР: Яаралтай түргэн тусламжийн тасгийг засварлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Ламын гэгээний 380 жилийн бүтээлч ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг засварлан тохижуулжээ.

Төслийг Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч, сувилагч нар бичиж, аймгийн удирдлагуудад өгсөн байна. Баянхонгор аймгийн ЗДТГ-аас MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарт хандсанаар төслийг МСS групп санхүүжүүлэхээр болсон байна. Нийт санхүүжүүлэлт болох 300 сая төгрөгийг MCS групп гаргаж, жүжигчин Г.Ундармаагийн тэргүүлдэг “Итгэлийн танхим” ТББ, гүйцэтгэгч “Би Би Фалкон”  ХХК нар төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Өнгөрсөн баасан гарагт тус тасгийн нээлтийн үйл ажиллагаа болсон юм.  Нээлтийн үйл ажиллагаанд “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа,  MCS группын Марктенгийн газрын захирал Б.Солонго, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон эрүүл мэндийн салбарын удирдлага хамт олон, иргэд хөдөлмөрчид оролцож, Яаралтай түргэн тусламжийн шинэ тасгаа хүлээн авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top