Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн аваргууд тодорлоо

2021 оны 02 сарын 08

2020 оны ажил үйлсээрээ салбар салбартаа амжилт гаргаж, манлайлсан Баянхонгор аймгийн хөдөлмөрийн аваргууд сар шинийн босгон дээр тодорч аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын дарга Э.Энхбат болон Засаг даргын зөвлөлийн гишүүдээс 02-р сарын 08-ны өдөр шагналаа гардан авлаа.


1. ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ТӨРИЙН АЛБАН ХААГЧ – Адъяагийн ТҮМЭННАСТ /ГАЛУУТ СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ/

2. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА Бямбадоржийн ОДОНЧИМЭГ /Баян-ойт цогцолбор сургуулийн бага ангийн багш/

3. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Хүнбишийн ГАНДОЛГОР / Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвийн Ахлах сувилагч /

4. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ЭМЧ - Зоригоогийн ТУНГАЛАГ / Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч эмч /

5. ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА - Нансалмаагийн АРИУНБОЛД /БУУЦАГААН СУМЫН ЦАГДАА/

6. БИЕИЙН ТАМИР СПОРТЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Даваасүрэнгийн ЭРДМАА /ЖИНТС СУМЫН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ/

7. СОЁЛЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Цанжидын ЦЭЕНПИЛ /БАЯНЦАГААН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН НОМЫН САНЧ/

8. БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Дорждагвын ГАНБААТАР / Барилга угсралт, дулаан үйлдвэрлэлийн “Би Эйч Энд Ди” ХХК-ны инженер

9. ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Доржсэмбээгийн ДОРЖБАТ / “Баянхонгор тээвэрчин” ХХК-ны жолооч Д.Доржбат/

10. МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА –Ганзоригийн МӨНГӨНЧИМЭГ Мобиком корпорацийн Баянхонгор аймаг дахь салбарын захирал/

11. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА - Янжингийн ДАШДОНДОГ /Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын сантехникч/

12. САНХҮҮ БҮРТГЭЛИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Хоогойн ОЮУНЧИМЭГ / Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн /

13. ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Баатарын ДУЛАМСҮРЭН Хаан банкны харъяа салбар тооцоооны төвүүдийн ахлах харилцааны менежер

14. ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Банзрагчийн ГАНБАТ / Баянхонгор Трейд Центр” ХХК-ны механикч /

15. БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА - Лувсаншаравын ТҮМЭНЖАРГАЛ /Ус, цаг уур, орчны шилжилгээний төвийн Галуут сумын “Цагаантуруут-мандал” харуулын ажиглагч/

16. НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХАЛАМЖИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Даваагийн ХОРОЛГАРАВ / цагдаагийн газрын сэтгэл зүйч /

17. ХӨДӨЛМӨР, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Загдын ШАРАВ /“Баянжаргалант хүнс” ХХК-ны захирал /

18. ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА – Дэжидийн ЦОГЗОЛМАА /СМАЙЛ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ЭРХЛЭГЧ /

19. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА - Батсайханы ЭРДЭНЭБАТ / “Баянхонгор Эрчим хүч” ХХК-ны монтёр /

20. ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА /Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид ОУТББ-ын Баянхонгор аймаг дахь “Тогтвортой ноолуур төсөл”-ийн хамт олон, тэргүүн Даваасамбуугийн ЭРДЭНЭБИЛЭГ

21. ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА АЛБАН БАЙГУУЛЛАГА, ААН-ИЙН УДИРДЛАГА – Цэндийн МӨНХТУЯА / Баянхонгор сумын 10-р цэцэрлэгийн эрхлэгч/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top