2022 оны долдугаар сарын 18-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.5 хувь, долдугаар сарын 4-нөөс 1.7 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал хонины ястай мах кг нь 12415 төгрөг байсан бол 18-ны байдлаар 12604 төгрөг, ямааны мах 10 мянгаас 10323 төгрөг, Атар талх 1705 төгрөг, импортын бөөрөнхий сонгино 3967-оос 4298 төгрөг, дотоодын төмс 2550 төгрөгөөс 3561 төгрөг болж тус тус нэмэгджээ. Эдгээрээс хамгийн өндөр үзүүлэлтийг дотоодын төмсний үнийн өсөлт эзэлсэн байна. Төмсний үнэ өнгөрөгч сараас 8.3 хувиар өсжээ.
Энэхүү үнийн өсөлт нь баяр наадмын өдрүүдтэй холбоотой гэж олон нийт үзэж байгаа юм. Гэхдээ тун удахгүй эрт ургацын төмснүүд борлуулагдахаар төлөвлөгдөж байгаа ажээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Сэтгэгдэл ( 0 )