БШУЯ-ны хамтарсан ажлын хэсэг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан, 56 байрыг стандартын шаардлага хангаж байна гэж үзэн сонгосон байна. Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байгаа ажээ. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ.
Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 90 болон 75 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хоёр түрээсийн байртай өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд болон бусад албаны хүмүүс танилцлаа. Тус байруудад 256 дугаар цэцэрлэгийн салбар бүлгүүд хичээллэх юм.
Иргэн, аж ахуйн нэгжүүд цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны мэдээллээ Боловсролын Ерөнхий газарт ирүүлэх боломж нээлттэй хэвээр байна.
Эх сурвалж: БШУЯ
Сэтгэгдэл ( 2 )
Гадны шашны байгууллагуудын үйл ажиллагааг хугацаатай болгоод,хугацаа нь дуусахаар нь байрыг нь цэцэрлэг,сургууль болговол сайн үйлс болж хэн хэн нь сэтгэл ханамжтай бх блв уу
Хөрөнгө оруулалт хийх ёстой салбартаа хийгээгүйгээс одоо цэцэрлэг сургууль ажиллуулах гэж байр түрээслэхдээ тулж бна, орон сууц барих төлөвлөхдөө энэ асуудлыг орхигдуулснаас өнөөдөр түрээсийн төлбөр төлөх нэмэлт зардал грч бна