Сүхбаатар дүүрэг цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 24

Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн насны 12243 хүүхэдтэйгээс 11297 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах тооцоолол гаргаад байна. Ингээд тооцоход 946 хүүхэд гэртээ үлдэхээр байгаа юм.

Ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэрээ хуучнаар барилгачдын сувилал болох 18 өрөө бүхий 1500 мкв обьектийг бүхлээр нь түрээслэж цэцэрлэгийн зориулалтад нийцүүлэн тохижуулахаар боллоо. Ингэснээр Хангай хотхон орчмын айл өрхүүдийн хүүхдүүд хамрагдах боломжтой болж байна.

Мөн үүнээс гадна иргэн аж ахуйн нэгжээс санал болгож байгаа хоёр ч барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөтэй хамтран үзэж цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх эсэх шийдвэр гаргахаар тогтож байна. Сүхбаатар дүүргийн холбогдох удирдлагууд 9 дүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт хамрагдалт 100 хувьд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top