Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан хилийн боомтуудад түшиглэн гадаад худалдааг хөгжүүлэх, баруун бүсийн транзит тээвэр, логистикийн төв байгуулахыг зорин ажиллаж байна.
Цагааннуур, Даянгийн боомт авто замаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор үүснэ. Ингэснээр Баян-Өлгий аймагт олон улсын тээвэр, логистикийн төв байгуулах эхлэл тавигдаж байгаа юм. Энэ хүрээнд өчигдөр /2022.07.21/ аймгийн Засаг дарга Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Бугат сумын Засаг дарга А.Жамбал нартай хамт олон улсын тээвэр, логистикийн төв байгуулахад тохиромжтой газрыг сонголоо.
Үүнээс гадна уг газрын газар зохион байгуулалтын төлөвлөлтийг яаралтай Өлгий сумын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, дараагаар нь аймгийн хуралдаан оруулж батлуулахыг Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболатад үүрэг болгов. Уг төлөвлөлтөд орж байгаа газар нь Ховд голд баригдаж буй Шинэ гүүрний ойролцоо урт нь 7-8 км өргөн нь 500-800 м газар бөгөөд үүний 3/2-т Логистикийн төв байгуулах ба 3/1-т гэр бүлийн зориулалттай олгогдох юм. Ингэхдээ газрыг эзэмшүүлэхдээ эзэмшсэн газрынхаа 30 хувьд нь заавал ногоон байгууламж байгуулах нөхцөлтэй олгох ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
өгөр хасган