ДАРХАН-УУЛ: Үерийн суваг, шуудуунд үзлэг хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

Монгол Улсын хэмжээнд тэр дундаа Сэлэнгэ Дархан-Уул аймгийн бүс нутгаар үргэлжилсэн хур тунадас орж буйтай холбогдуулан өнөөдөр /2022.07.22/ Шуурхай штаб хуралдлаа.

Хурлыг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан ахалж мэргэжлийн байгууллагууд болон сумдын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгсөн юм. Үүнд:
 

  • Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдлын мэдээллийг шуурхай өгч анхааруулга, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдэд өгөх,
  • Сумдын удирдлагууд харьяа нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд, ААНБ-д анхааруулга сэрэмжлүүлгийг цаг алдалгүй өгөх,
  • Үер буух эрсдэлтэй бүс нутгийг тогтоон эргүүл шалгалтыг тогтмолжуулж эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх,
  • Үерийн суваг, шуудуунд үзлэг хийх,
  • Үргэлжилсэн усархаг бороо орж байгаа нөхцөлд иргэдийг аялал зугаалгаар явахгүй байхыг анхааруулах
  • Сумдын удирдлагууд шаардлагатай тохиолдолд ажиллах шуурхай алба, аврах бүлгийг бэлдэх,
  • Малыг ойрын бэлчээрт байлгаж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх,
  • Нам дор газарт зуншиж буй айл өрхийг өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлэх учирч болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг үүрэг болголоо.

Үргэлжилсэн усархаг хур тунадас энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгаа талаар Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top