Улсын болон Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 2022 онд 140 гаруй төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Өчигдөр /2022.07.25/ Хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний ажлын тайлантай аймгийн Засаг дарга Б.Азжаргал танилцаж, цаашид анхаарч ажиллах асуудлууд болон томоохон төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, өдөр тутмын хяналтыг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.
Улсын төсвөөр хэрэгжиж буй аймгийн төвийн доторх авто замын шинэчлэл, засвар, Хүнсний уулзварын зам, Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто зам, Хонгор сумаас Салхит багийн зам гэсэн 5 авто замын ажлыг эрчимжүүлэх, гүйцэтгэлийг хангуулах Ажлын хэсгийг байгууллаа.
Тус ажлын хэсэг өнөөдөр /2022.07.26/ дээрх таван авто замын ажилтай газар дээр нь танилцах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )