Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 190 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 99 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Одоогоор ажиллагаанд 91 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор 15 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
өмнөговьд нэг задарсан тэтгэвэрийн авгай байна. засаг даргын орлогчийг ажлыг оролдож байх юм.хэмнэлтийн хуулиар гаргаж чаддагүй.хамаатан УИХ гишүүн д.батэрдэнэ их төлөөлөгч төрсөн ах ч.жаргалсайхан нар өмөөрөөд байлгаад байх юм. үүнд ашиг сонирхолын хэрэг нээж өгөөч. гуйж байнх