Авлигын 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 28

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 44 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өгчээ.

Мөн мөрдөн байцаалтын 1838 хэрэгт хяналт тавьж, 183 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 24, Авлигын 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хүүхдийн эсрэг болон Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4 байгаа бол Кибер орчинд хууль бусаар халдах 3, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүллээ гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top