Б.Ганхайч Нур-Султанаас хоёр дахь алтан медалийг авчирлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Нур-Султаны татамигийн хоёр дахь өдөр үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монголын жүдочдын хоёр дахь алтан медалийг авчирч, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхээр боллоо. Түүний хувьд 2017 онд Хонконгод Азийн аваргад хүрэл медалийн эзэн болж байсан бөгөөд таван жилийн дараа өнгийг нь хувиргаж түрүүлэв.

Тэрбээр Энэтхэгийн Сунибала Хуидром, 2017 онд Азийн аваргад хүрэл медалийн төлөө хамтдаа зогсч байсан БНСУ-ын Ким Жи Жёон, залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт, энэ жилийн Парис, Улаанбаатарын “Их Дуулга”-ын аварга Японы Нами Набэкүра нарыг тус тус ялж алтан медаль хүртсэн юм.

2015 онд тус хотод гавьяат тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 63 кг-д Азийн аварга болж байсан бол 7 жилийн дараа жингийн дүү нь амжилтыг нь давтаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.141.250.4) 2022 оны 08 сарын 06

Барилдаанаа эрс өөрчилж түвшин ахисан байна билээ.Улам их амжилт хүсьэ

0  |  0
зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 06

олимпийн аварга болоорой миний дүү

0  |  0
Top