Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Жавхлант сум дахь “Газар өгөөж” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Газар өгөөж” ХХК энэ жил анх удаа 3000 га талбайд тариалалтын шинэ аргыг туршиж, ургацаа хураан авах гэж байгаа нь онцлог байв. Тус аж ахуй нэгж цаг хугацааны хувьд эрт, хөрс чийгтэй байх үед буюу 4-р сарын эхэн, дунд үед бага нормоор тариалалт хийснээрээ онцлогтой. Ямар нэгэн бордоо ашиглахгүй, зөвхөн ургамал хамгааллын бодис ашигладаг гэдгээрээ ч давуу талтай.
Энэ аргыг анхны жилдээ туршиж байгаа бөгөөд буудайн болц сайн, 1 га-гаас 14-15 центнер ургац авах урьдчилсан төлөвтэй байна.
Гурилын үйлдвэрүүдийн шаардлага, стандартад нийцсэн, хуурай, цавуулаг сайтай, чанартай буудай үйлдвэрлэхийн тулд энэ аргыг туршиж байгаа хэмээн тариаланч Р.Болорсайхан ярьсан юм.
Салбар яам уур амьсгалтын өөрчлөлтөд дасан зохицсон тариалалтын арга технологийг нэвтрүүлэх бодлоготой байгаа бөгөөд дээрх аргыг хөгжүүлэх чиглэлд анхаарч байна.
Сэтгэгдэл ( 0 )