ОХУ-ын Томск хотод явагддаг уламжлалт “Сүхний баяр” ардын урлалын наадамд Монголын дархан, мужаанууд ур чадвараа сорин өрсөлдөх гэж байна.
Манайхан автобусаар 4 хоног явж, Томскт очсон бөгөөд нийт 16 мастертай. Бүгд “Модон урлал” сийлбэрийн төрөлд оролцох гэнэ.
“Сүхний баяр” өнөөдөр эхлэж, Ням гарагт дүнгээ гаргана. ОХУ-ын 45 муж, хот, гадаадын 10 орны мастерууд дөрвөн төрөлд өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )