Пусан хотын захирагч BTS хамтлагийг цэргийн албанаас чөлөөлөхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

БНСУ-ын Пусан хотын захирагч Пак Хён Жун Ерөнхийлөгчид хандан, BTS хамтлагийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлөх, эсвэл дүйцүүлэх албанд томилж өгөхийг хүссэн захидал бичсэнээ мэдэгдлээ.

Пак Хён Жун “BTS хамтлагийн гишүүдийг цэрэгт татах, үгүй эсэх асуудлыг тодорхой шийдэхгүй бол тэд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Манай хот “World Expo 2030” экспо зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн. BTS хамтлаг энэ зорилгыг биелүүлэх элчин төлөөлөгчөөр сонгогдоод байгаа билээ. Ерөнхийлөгчид би энэ хамтлаг бол БНСУ-ыг дэлхий дахинд сурталчлах үйлд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан уран бүтээлчид гэж бичсэн. Хэрэв тэд Пусанд ЭКСПО зохион байгуулах эрх аваад өгчихвөл цэргийн алба хааснаас илүү ашиг улс орондоо оруулах юм. Дүйцүүлэх алба хаших хугацаандаа тэд эх орондоо илүү их хэрэг болох нь гарцаагүй. World Expo 2030 экспо Пусан төдийгүй БНСУ-д маш чухал зүйл билээ” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ооо(192.82.68.62) 2022 оны 08 сарын 29

Тэгмээр дээ, энэ хэдэн залуус эх орноо төдийгүй азийг ч төлөөлж байна.

0  |  0
Top