Очсон орон болгондоо шивээс хийлгэдэг бүсгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Америкийн панк бүсгүй Виктория Роуз аялах дуртай.

Тэр очсон орноосоо хөргөгчний наалт биш өөр дурсгал авчрах дуртай.

Роуз аяллаар очсон орон болгондоо шивээс хийлгэж, биедээ дурсгал болгон хадгалах хоббитой бүсгүй юм.

“Орон болгоны шивээсний мастерууд өөр өөр байдаг. Тэдний арга барилийг харж, орон нутгийн онцлогтой шивээс хийлгэх дуртай. Тэгээд ч энэ бинь жинхэнэ аяллын дурсгал шүү дээ” гэж тэр ярьж байна.

Одоогийн байдлаар Роузын бие дээр АНу-ын ихэнх муж, Ирланд, Англи, Колумби, Перу, Мексик, БНСУ, Герман, Египетийн шивээс бий.

Үүнээс Өмнөд Солонгост өвдгөндөө хийлгэсэн луун шивээс хамгийн их өвдсөн гэнэ.

Виктория Роузын гол зорилго бүх биеэ гадаад шивээсээр дүүргэх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top