Топ модель, жүжигчин Чарлби Дин 32 настайдаа нас барлаа

2022 оны 09 сарын 01

Өнгөрсөн тавдугаар сард Канны кино наадмын Алтан дал модны мөчир шагнал хүртэж байсан ӨАБНУ-ын жүжигчин, модель Чарлби Дин 32 настайдаа гэнэт нас барлаа.

Deadline-д бичсэнээр Дин өвчнөөр, Нью-Йорк хотноо амьсгал хураажээ. Гэхдээ ямар өвчин гэдгийг тодруулсангүй.

Чарлби Дин зургаан настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. 12 настайдаа Alfa Model Management-тэй гэрээ байгуулж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top