ОРХОН: Нэгдүгээр сургуулийн өргөтгөл энэ сарын 15-20-нд нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

Санхүүжилтийн асуудлаас үүдэн ажил нь зогсоод байсан Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг энэ сарын 15-20-нд нээхээр төлөвлөж байна. Тус барилгын өргөтгөлд зориулж, энэ жил Улсын төсөвт 826.4 сая төгрөгийг тусгуулан батлуулсан ажээ. Энэхүү шинэ барилга нь гурван давхар, 29 анги, гурван кабинет, спорт, урлагийн заал, гал тогоотой бөгөөд 1-6-р ангийн, 40 бүлгийн, нийт 1500 гаруй сурагч энэ барилгад суралцах юм. 

Нэгдүгээр сургууль шинэ байртай болсноор сонгон, секц, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдыг хөгжүүлэх боломж нээгдэж байгаа ажээ. Үүнээс гадна өргөтгөлийн барилгад Хүүхэд хөгжлийн тусгайлсан өрөөтэй болж байгаагаараа онцлог юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top