Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхэд харагч нарыг чадавхжуулах сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/38 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хүүхдийн эрхийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв хамтран наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулжээ. Энэхүү сургалтад 43 хүүхэд харагч хамрагдан, гэрчилгээгээ гардан авч “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх эрхтэй болсон байна.
Хүүхэд харагч нарыг чадавхжуулах сургалтын сургагч багшаар Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн багш Б.Жавзанхүү /Ph.D/, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэрэнлхам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн газрын дарга С.Энхбат нар таван өдөр хөтөлбөрийн дагуу сургалтаа зохион байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )