ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков эх орноо орхин гадаадад гарсан дуучин, жүжигчдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эх орноо орхисон урлагийн зүтгэлтнүүд сүүлийн үед эргэн ирж байгаа талаар сэтгүүлчид асуухад Песков “Юуны өмнө хэлэхэд тэд ОХУ-ын иргэн гэдгийг ойлгоорой. ОХУ, цэргийн тусгай ажиллагаа, армийг шүүмжилж, муулсан олон урлагийн хүмүүс байсан. Тэд мэдэгдлээрээ өөрсдийнхөө нэрийг гутаасан. Тийм дуучин, жүжигчидтэй бид хамт явахгүй. Харин би Алла Пугачеваг ямар нэг муу мэдэгдэл хийж байхыг сонсоогүй. Түүний нөхөр Галкин бол манай талын хүн биш гэдэг нь тодорхой болсон. Ерөнхийлөгч Владимир Путин, дуучин Алла Пугачева хоёр бие биеэ эртнээс мэднэ, танилууд. Нэг бус удаа уулзаж байсан, жирийн сайхан харилцаатай хүмүүс” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )