“Bohemian Rhapsody”: Алдарт Меркьюригийн домогт эшлэлүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Английн алдарт Queen хамтлагийн гоцлол дуучин  Фредди Меркьюригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Ингэхэд Фредди Меркьюри гэж хэн бэ? Түүнийг ойлгоход Фреддигийн алдарт эшлэлүүдтэй танилцахад хангалттай.

“Миний урд шүд бага зэрэг том. Бусдаараа бол би төгс”

“Багадаа би 9 жил дотуур байранд амьдарсан болохоор эцэг эхтэйгээ бараг уулздаггүй байлаа. Ингээд би асуудлаа өөрөө шийдэж, өөрөө өөрийгөө хамгаалж сурсан юм даа”

“Залуудаа мөнгөгүй байхдаа би бага багаар мөнгө цуглуулж байгаад нэг өдөр бүгдийг нь үрдэг байлаа. Ёстой сайхан байсан”

 “Хүн төрөлхтөн үүрд мөнх дурлаж, салж хагацсаар байх болно. Би энэ талаар дуу бичдэг болохоор уран бүтээл минь мөнх”

“Миний амрагуудын тоо Элизабет Тейлорынхоос хамаагүй их. Тэр тусмаа эрэгтэй, эмэгтэй аль нь ч бий”

“Хэрэв маргааш үхэх боллоо гэхэд би харамсахгүй. Яагаад гэвэл би хийх ёстой бүх юмаа хийсэн”

“Надад миний сөөнгөдүү хоолой таалагддаг. Тамхинаас болоод ийм болчихсон юм. Тийм болохоор л би тамхи татдаг. Сөөнгө хоолойтой болох гэж”

“Концерт болгоны өмнө миний санааг ганц зүйл зовоодог. Өмсөх хувцас. Яагаад гэвэл би өмсөж болох бүх хувцсыг өмсчихсөн. Би концерт тоглодоггүй, загварын шоу үзүүлдэг”

“Надад асуудал тулгарах тусам дуунууд минь улам сайн болдог”

“Миний дурлал аюул осолтой. Аюулгүй дурлалыг хэн ч хүсдэггүй. Хэрэв би “Аюулгүй амгалан дурлал” гэсэн дуу бичвэл хэзээ ч зарагдахгүй”

“Би хэт хурдан дурладаг. Үүнээсээ болоод шархалдаг. Миний зүрх нэл сорви гээд бод”

“Чамд мөнгө хөрөнгө бүх юм байлаа ч ганцаардах үе байдаг. Энэ бол ганцаардлын хамгийн уйтгартай хэлбэр юм”

“Амжилт надад сая сая шүтэн бишрэгч, мөнгө хөрөнгө авчирсан. Гэхдээ тогтвортой амьдрал, дурлалгүй болгосон”

“Надтай хамт амьдраад аз жаргалтай байх хэцүү”

“Хайр дурлал бол сугалаа. Хэн ч жинхэнэ Фреддиг хайрладаггүй, бүгд миний алдар нэрэнд дурладаг”

 “Надад жинхэнэ найз нөхөд байхгүй. Хүмүүсийг өөртөө хэт ойртуулахаар тэд намайг сүйтгэж байгаа мэт санагддаг”

“Надад мөнгө их бий. Үхтлээ хангалуун амьдарч чадах ч юм хийхгүй байж би чадахгүй. Миний биенд байгаа энэ их эрч хүчинд гарах зам хэрэгтэй”

“Хамгийн өндөр дээд оргилд гарсан хүнд буухаас өөр зам үлддэггүй. Энэ бол хамгийн хүнд зам”

“Надад өдөрт 2-3 цаг унтах л хангалттай. Зайгаа цэнэглээд би дахиад л тулаанд ордог”

“Амьдралаас таашаал хүртэж, аз жаргалтай байх нь миний зорилго. Үлдсэн амьдралдаа хамаг чадлаараа жаргана даа”

“20 жилийн дараа юу хийж байх вэ гэж үү? Мэдээж үхчихсэн л байна”

“Майкл Жексон бид хоёр түүний “Триллер” цомог амжилт олсны дараагаас хөндийрсөн. Майкл энэ цомгийн дараа өөрийнхөө цайзанд нуугдсан. Урьд нь бид хоёр клуб хэсээд хамт зугаацдаг байсан бол одоо тэр цайзнаасаа хамраа ч цухуйлгахгүй. Гунигтай”

“Би ном бараг уншдаггүй. Цагийн гарз”

“Сэтгүүлчид бүгд л намайг танхай балмад, Queen-ий бусад гишүүд даруухан гэж бичдэг. Тэгвэл би Брайан Мэйгийн талаар янзын түүх ярьж өгч чадна шүү”

“Хэвлэл намайг үзэн яддаг. Би бас тэгэж хариуг нь өгдөг”

“Би өдөр бүр хамелоен шиг өөрчлөгддөг. Яагаад гэвэл би нэг хэвийн байх дургүй”

“Би диваажинд очмооргүй байна. Там нь дээр шүү дээ. Тамд ямар сонирхолтой хүмүүстэй уулзана гэж бодож байна”

“Хөгшин өвгөн болтлоо амьдрах бодолгүй. Дал, наян нас хүртлээ амьдрах уйтгартай. Хөгшрөхөөсөө өмнө нь үхээд өгнө дөө. Үеийнхэн минь хөгшин өвгөн явж байхад би хаа нэгтэй дахин төрчихсөн, инээж явах болно”

“Намайг үхсэний дараа хүмүүс дурсана уу, байна уу надад пад алга. Үхчихсэн хүнд юуны хамаа аж”

“Би од гэдгээ үргэлж мэддэг байсан. Дэлхий дахин ч надтай санал нэг байгаа”

“Зөв зүйтэй хүмүүс намайг ядраадаг. Би этгээд хачин, сонирхолтой хүмүүстэй хамт байх дуртай”

“Амьдрал бол тоглоом. Бүх юм чамаас өөрөөс чинь шалтгаална. Гол нь наад өгзгөө буйдангаас хөндийрүүлээд удаан ч гэсэн урагш алх”

“Би жирийн нэг од болохыг хүсэхгүй байна. Би домог болмоор байна”

“Хөгшин өвгөн болтлоо амьдрах бодолгүй. Дал, наян нас хүртлээ амьдрах уйтгартай. Хөгшрөхөөсөө өмнө нь үхээд өгнө дөө. Үеийнхэн минь хөгшин өвгөн явж байхад би хаа нэгтэй дахин төрчихсөн, инээж явах болно”

“Таны дуу цаг хугацааны шалгуурыг давах болов уу гэж надаас асуудаг. Надад ёстой хамаа байхгүй. Аль хэдийнэ үхчихсэн байх байж, одоо яагаад энэ талаар санаа зовох гэж”

“Өөрт оногдсон цаг хугацаандаа амьдралаас авах ёстой бүх юмаа авна би”

“Хайр дурлалтай учрахаараа би сэтгэлээ барьж чадахаа больдог. Үүндээ би дургүй. Тайзан дээр би эрэлхэг, чадалтай эр хүний дүр бүтээдэг ч үнэндээ би уян, зөөлөн хүн. Би лаа шиг л хайлчихдаг”

“Миний сэтгэл яг медаль шиг хоёр талтай. Цагаан болон хар”

“Дуу хөгжим бол шинэ даашинз, цамц л гэсэн үг. Чи хэсэг хугацаанд өмсөөд л хаяна”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Меркурий(202.9.46.156) 2022 оны 09 сарын 08

\n“Багадаа би 9 жил дотуур байранд амьдарсан болохоор асуудлаа өөрөө шийдэж, өөрөө өөрийгөө хамгаалж сурсан юм даа”

2  |  0
Top