Баянгол дүүргийн хорьдугаар хорооноос их бууны сум олдсоныг аюулгүй болголоо.
Энэ сарын хоёрны өдөр Баянгол дүүрэгт байрлах “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанд газар шорооны ажил явагдаж байх үед тус газраас онгоцны их бууны сум олдсон байна.
Албаныхан хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд, шороон дотроос байлдааны нисэх онгоцны “Паз-50” маркийн сум болох нь тогтоогджээ. Улмаар сумыг Зэвсэгт хүчний хайгуул устгалын багт хүлээлгэн өгч, аюулгүй болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )