БАЯН-ӨЛГИЙ: Тоорцог толгойн гүүрийг барихын тулд Ховд голын голдирлыг өөрчилнө

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт орших "Тоорцог толгой"-н 169 у/м төмөр бетон гүүр барих бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч тавдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор 45 хувьтай үргэлжилж байна. Ажил ийнхүү удаашралтай явж буй шалтгаан нь гүүрний доогуур урсаж буй Ховд голын голдиролыг өөрчилж байж, гүүрний тулгуур болох өрөмдөл суурийг суулгах болсонтой холбоотой талаар гүйцэтгэгч компани танилцуулав. 

 “Жол” ХХК-ийн захирал Б.Көксеген "Тус 169 метр төмөр бетон гүүрэн өрөмдөл суурьтай тул голын голдирлыг заавал өөрчилж шилжүүлэх шаардлагатай учир Ховд голын байгалийн үндсэн голдирлыг өөрчлөх шаардлага үүссэн. Тиймээс график төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 05-наас голын голдирлыг өөрчилж суурийн өрөмдлөг хийхээр төлөвлөсөн. Гэвч одоогоор голын байгалийн голдирол өөрчлөх дүгнэлт, зөвшөөрөл гараагүй байна. Тиймээс энэхүү ажлыг яаравчлуулжж өгөхийг хүсье" гэв. 

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан гүйцэтгэгч компанийн хүсэлтийг уламжлахаа илэрхийлж, гүүрний бүтээн байгуулалтын ажлыг графикт хугацаандаа чанартай хийж гүйцэтгэх, ашиглалтад оруулахаар ажлаа шуурхайлахыг гүйцэтгэгч компанид үүрэг болгов.

Тус Тоорцог толгойн төмөр бетон гүүр нь 2023 оны зургадугаар сард ашиглалтад орох юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2022 оны 09 сарын 07

муу хасган новш

0  |  0
Top