Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Хөх тэнгэрт мандсан наран” япон гэрэл зурагчдын гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 9-нд 15:00 цагт нээлтээ хийнэ.
Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарах тус үзэсгэлэнд 1990-өөд оноос хойшхи үеийн Монгол орны ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүлэх юм. Мөн манай гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчидтой уулзалт, ярилцлага хийж, туршлага солилцох юм.
Японы гэрэл зурагчин Асакүра Ясүнори, Мацүмото Ёшико нар Ховд аймгийн малчин залуу гэрбүлийн амьдралыг 20 жилийн турш авсан бүтээлээ танилцуулна. Савада Ноборү Монголын одод, тэнгэр, онгон байгаль, хүсүүсийн амьдрал, соёлын гэрэл зургаар дагнаж байгаа. Харин гэрэл зурагчин Тэцүро Шимизү бол 1997 оноос хойш Монголд тавь гаруй удаа ирсэн. Монголын тухай таван гэрэл зургийн цомог гаргасан уран бүтээлч юм.
Үзэсгэлэн 14-ний өдөр хүртэл олны хүртээл болно.
Сэтгэгдэл ( 0 )