Хятадын дуучин, жүжигчин, телевизийн хөтлөгч Се На саяхан охиныхоо сургуулийн эцэг, эхчүүдийн авьяас шалгах тэмцээнд түрүүлж чадаагүй талаараа ярьжээ.
Тэмцээнийг охиных нь ангийн багш зохион байгуулсан бөгөөд аав, ээж нарын хэн нь эцэг, эхийн хуралд суухыг шалгаруулах зорилготой байсан гэнэ. Учир нь ковидын халдварын улмаас тус сургуульд Эцэг, эхийн хуралд таван хүүхдийн аав, ээж л ирэх журам тогтоосон байна. Ингээд "Хэн нь хуралд сууж, хүүхдийнхээ хичээл сурлагатай бодитоор танилцах вэ" гэсэн уралдаан буюу нэг төрлийн “Авьяаслаг эцэг, эх” тэмцээн болжээ.
Се На дуулж, бүжиглэж, жүжиглэн, түүх ярьж, бүх авьяасаа шавхсан ч шилдэг тавд шалгарч чадаагүй гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
tegeed?