2023 онд тохиох Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан Төв аймгийн ЗДТГ, “Эх нутгийн иргэд” ТББ, “Дүнжингаравын зураач уран бүтээлчид” ТББ хамтран 27 сумын түүхэн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар, тахилгат уул хайрханы зургийг дүрслэх урлагт мөнхжүүлж, сум тус бүрийн орон нутаг судлах музьейг баяжуулах, өв соёл болгох зорилгоор “ТӨВ САЙХАН НУТГИЙН ШҮТЭЭН ХАЙРХАНУУД” төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд Төв аймгаас төрсөн зураачид 27 сумыг тойрон тахилгат шүтээн хайрхануудыг түүх, домог, байгалийн онцлогтой нь уялдуулан дүрслэх урлагт мөнхлөх юм. Өчигдөр /2022.09.07/ санамж бичиг, гэрээ байгуулж, төслийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
nuguu mafia.iin ataman n irgen ireh geel bn uu daa haha