БУЛГАН: Жаргалант голын ойр хавийн 2 тонн хог хаягдлыг цэвэрлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хүрээнд Булган аймгийн Булган сумын ундны эх үүсвэр Жаргалантын голын эхээс Жаргалантын голын адаг хүртэлх 12 км газрыг цэвэрлэж, 2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ. 

Уг ажилд Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хануй голын сав газрын захиргааны албан хаагчид хамтран ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top