Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Английн алдарт дуучин Мадонна бүжигчин амраг залуу Алхамалик Уильямсаа хаясан билээ. 64 настай Мадонна 28 настай амрагаа хөөсөн шалтгаанаа зүгээр л уйдчихлаа гэж тайлбарласан.
Мадонна 50 нас хүрснээсээ хойш дандаа залуу эрчүүдтэй “найзалж” байгаа. 25-аас дээш насны бүсгүйтэй болздоггүй гэсэн 47 настай Ди Каприог тэр даван гарсан. Учир нь Мадонна түүнээс хавьгүй эгч бөгөөд саяхан танилцуулсан шинэ амраг нь 23 настай модель Эндрю Дарнелл байлаа.
Хосууд дуучин REMA-гийн тоглолт үзэж, Манхэттений Mister French ресторанд романтик үдшийн хоолонд орж, үнсэлцэн, олны нүдийг огт тоохгүй байжээ.
Эндрюгээс өмнөх Мадоннагийн амрагууд Алхамалик Уильямс 28 настай, модель Кевин Сампайо (31 нас), бүжигчин Тимор Стеффенс (26 нас), Брахим Зайльбат (23 нас) нар байв.
Мадонна л Холливудад Toy Boy буюу “Тоглоомон хөвгүүн” томьёог оруулж ирсэн билээ. Toy Boy гэдэг нь баян эмэгтэйчүүдийн амраг залуусыг нэрлэдэг үг юм.
Сэтгэгдэл ( 1 )
Balai avgai