Орон нутгийн цагаар өнгөрөгч даваа гарагт Лос Анжелес хотын Ван Нуис нисэх онгоцны буудал дээр туслахуудын хамтаар ирсэн Кара Делевиний жирийн бус авирлаж буй нь папараццичдын дуранд өртжээ.
Загварын тайзнаа шуугиулж явсан супермодель бүсгүй Jay Z-ийн хувийн онгоцоор нисэх байсан ч хуваариасаа хоёр цагаар хоцорч ирсэн нь энэ аж.
Гуталгүй алхах тэрээр тамхи зуун, утсаа газар унаган, доош бөхийн эв хавгүй алхах зэргээр хачин жигтэй аашилж байсан нь фенүүдийнх нь сэтгэлийг зовоож эхэлжээ.
Туслахууд нь түүний ачаа тээшийг онгоцноос аван буцаан машинд нь хийн буцсан бөгөөд түүнийг мансуурсан байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )