Кара Делевинь, Марго Робби нарт халдсан папарацчин ХҮНД БЭРТЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд загвар өмсөгч Кара Делевинь болон жүжигчин Марго Робби нар Аргентиний Буэнос-Айрес дахь нэгэн ресторанаас гарч яваад папараци зураг авдаг гэрэл зурагчны халдлагад өртжээ. 

Педро Альберто Оркера хэмээх папарацичин тэднийг ресторанаас гарч явах үед түрэмгий байдлаар зураг авч эхэлсэн аж. Тэд дуудлагын таксинд суух үед энэхүү явдал болсон бөгөөд Кара Делевинь машинд амжиж сууж чаджээ. Харин Марго Робби таксинд бүрэн сууж чадаагүй байсан бөгөөд хөдөлсөн таксинаас буухаас өөр сонголтгүй болсон аж. 

Эх сурвалжийн мэдээлснээр энэ үед Оркера гүйж очих үедээ бүдэрч унан гараа гэмтээсэн гэжээ. Харин зурагчин Оркера "Кара болон Марготой хамт явж байсан найруулагч, продюсер Жоси МакНамара болон Жак Хопкинс нар намайг гэмтээсэн. Миний авсан зургуудыг устгахын тулд камерыг минь булаан авсан. Би зугтах гэсэн боловч тэд намайг өшиглөсөн. Дараа нь камерыг минь шидчихсэн. Камераа авах гэж байгаад газар унаж гараа гэмтээсэн. Би маш их цус алдсан. Гар минь хугарч яс нь цухуйсан байсан. Ухаан балартаж газар хэвтэж байсан ч тэд намайг орхиод явсан. Миний гар маш хүнд гэмтсэн. Би дахиж гараа хөдөлгөж чадах эсэхээ мэдэхгүй байна" гэжээ. 

Удалгүй цагдаа нар ирж Оркераг эмнэлэгт хүргэн, МакНамара, Жак Хопкинс нарыг саатуулсан байна. 

 

 

Марго Робби болон продюсер Жоси МакНамара

 

Жак Хопкинс

 

Цагдаагийн газраас суллагдаж буй Жоси МакНамара, Жак Хопкинс нар 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оо(51.79.251.186) 2022 оны 10 сарын 07

Үхэж бхдаа таарсан псдаа л бна. Ингэж өлөн бөөс шиг амьдархаар үхээч

0  |  0
. (202.179.21.195) 2022 оны 10 сарын 05

Хохь нь. Сэгсийчихээд хүн тайван байлгаагүйнхээ шанг хүртсэн л байна даг

6  |  0
QWERTY(150.129.141.225) 2022 оны 10 сарын 05

Bolomj oldson deer in hden tugrug salgay gj bodood hevtej bgam Whig haragdjin unendee bol

1  |  0
зз(202.21.108.162) 2022 оны 10 сарын 05

гараа боолгосон байдал нь нэг хүнийг, нэг зургийг санагдуулаад байх юм

6  |  0
зочин(66.181.178.76) 2022 оны 10 сарын 05

гохь гохь

3  |  0
Top