Нисэх онгоцны буудал дээр мансуурсан байдалтай ирсэн супермодель Кара Делевинь дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан билээ. Түүнийг ойр дотнынхон нь нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахыг ятгаж, цөхрөнгөө барж байгаа тухай мэдээлэл цацагдаад удаагүй байгаа ч тэрээр Парисын загварын долоо хоногт хүрэлцэн ирж олныг гайхшруулжээ.
30 настай загвар өмсөгч бүсгүй "Karl Lagerfeld" брэндтэй хамтран "Cara Loves Karl" цуглуулгыг гаргасан. Энэхүү ажлынхаа хүрээнд загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн тэрээр гуя хүртэлх урттай өндөр өсгийт болон пиджакан загвартай даашинзтай хүрэлцэн ирсэн байна.
Хүчирхэг дүр төрхийг бүрдүүлсэн түүний биеийн байдал сайнгүй байгаа хэмээн олон нийт дүгнэж байсан. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн тайлбар өгөөгүй түүнийг эмчилгээнд хамрагдаж эхэлсэн тухай зарим эх сурвалжууд дурдаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )